СУПЕР ЦОМЫН ЭЗНЭЭР ДЭРЭН ТОДОРЛОО

Монголын хөлбөмбөгийн талбайн улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн Hisense Дээд Лигийн шилдгүүд болох Атлетик 220 болон Дэрэн багууд “Супер Цом”-ын төлөө тоглолоо. Тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс харахад Атлетик 220 гол тоглогчдоо өвлийн солилцоо наймааны цонхоор явуулсан ч “их наран” улсын легионер тоглогчдоор хүчээ зузаатгасан байсан юм. Харин Дэрэн клубийн хувьд Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн шилдэг тоглогч нараас гадна, лигт шинэ өнгө төрхийг авчирсан Орос довтлогч Павел Захаровын хамт БНСУ-аас легионеруудыг авчирсан байлаа.
Хоёр багийн тоглолт үндсэндээ хоёр үеийн турш өндөр хэмнэлтэй өрнөж, тэр дундаа Дэрэн клубийн залуус бэлтгэлжилт өндөр байгаагаа харууллаа. Дэрэн клубээс Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст тооны харьцааг нээж, Павел Захаров хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоо амжилттай болгосноор 2:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч “Супер цом”-ын эзэд боллоо. Энэ нь тэдний насанд хүрэгчдийн түвшинд өргөж байгаа анхны цом болон тэмдэглэгдэн үлдлээ.
Тус түүхэн тоглолтын шилдэг тоглогчоор Б.Өсөх-Ирээдүй тодорч , цомыг МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хорооны дарга, Зөвлөлийн гишүүн М.Амарбаясгалан гардуулсан бол шилжин явах цомыг АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар гардуулсан юм.

Other Articles

МХБХШүүгчид
МХБХФутзалШигшээ баг