С.ЭРДЭНЭБАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД

2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны хэсгийн тоглолтуудаа хийхээр Эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсын Чонбури хотод хүрэлцэн ирсэн.

Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн хуралд Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат оролцов.

С.Эрдэнэбат ахлах дасгалжуулагч:

-Энд болох тоглолтуудын үр дүнгээс илүү бидэнд энэ тэмцээнд туршлага болно мөн манай улсын Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд юу хэрэгтэй байна гэдгийг олж авах тийм чухал тэмцээнд хүрэлцэн ирлээ.

Манай багийн хувьд бэлтгэл сургуулилтад хийхэд цаг агаарын байдлаас болоод урт хугацааны бэлтгэл хийхэд хэцүү байлаа.

Гэхдээ үндсэн багаараа 14 хоногийн бэлтгэлийг эх орондоо хийгээд Тайланд улсад ирлээ.

Тамирчдын хувьд өвлийн улиралд футзалны тэмцээнтэй байсан. Мөн бид хамгийн сүүлд өнгөрсөн оны 11-р сард Лаос улсад нөхөрсөг тоглолтыг хийсэн.

ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ:

ӨДӨР 1:
🇸🇬Сингапур – 🇹🇭Тайланд 18:00 /УБ-н цагаар/
ӨДӨР 2:
🇲🇳Монгол – Сингапур 18:00 /УБ-н цагаар/
ӨДӨР 3:
🇹🇭Тайланд – 🇲🇳Монгол 18:00 /УБ-н цагаар/

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ
#MNWT2023
#OlympicAFCQFT

Other Articles