ТАЙВАНИЙ ШИГШЭЭ БАГ ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “В” хэсгийн хоёр дахь тоглолт МХБХ-ны талбайд явагдлаа.
Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охидын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан бөгөөд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтдоо 3-0 харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.
Амжилттай тэмцээндээ оролцосон Монголын 17 хүртэлх насны шигшээ багийн охиддоо бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсье.
Тэднийг ирэх 8-р сард Монгол улсад болох Зүүн Азийн Залуучуудын наадам хүлээж байгаа юм.

Other Articles