МХБХ
ТЕНДЕРИЙН УРИЛГА – AIRDOME БАРИХ ТУХАЙ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах бэлтгэлийн бааз дээр “Airdome” буюу бүх улиралд ашиглах боломжтой бүрхэвчийг барих төсөлд мэргэжлийн байгууллагуудыг урьж байна.
Байршил: Төв аймаг, Сэргэлэн сум, МХБХ-ны Бэлтгэлийн Төв
Талбайн хэмжээ: 105м X 68м
Зорилт: 1000 хүртэлх хүний суудалтай
ТВ шууд дамжуулалт явагдах боломжтой
Гэрэлтүүлэгтэй
Үндэсний Дээд Лиг болон бусад тэмцээн
уралдаан явагдах боломжтой
Мембрам материал бүхий зориулалтын материалаар хийсэн байх
Сонирхож буй албан байгууллагууд 9 сарын 23-ны дотор ОРОЛЦОХ ЭСЭХ ХҮСЭЛТээ албан бичгээр байгууллагын танилцуулга, төсөлд оролцохыг хүссэн хүсэлтийн хамт mongolianff@the-mff.mn хаягаар илгээнэ үү.
Хүсэлтээ илэрхийлсэн байгууллагуудад тендерийн дэлгэрэнгүй материал хүргүүлнэ.