ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МХБХ-ны “8 жил 8 зорилт” урт хугацааны хөтөлбөрийн дагуу хөл бөмбөгийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгын хүрээнд ээлжит “Тоглолт Зохион Байгуулагчийн сургалт”-ыг амжилттай зохион байгуулаа.
Тус сургалтыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн Л.Цолмонбаяр болон Э.Баасандорж нар 2 хоногийн хугацаатайгаар онол болон практик хосолсон хэлбэрээр удирдаж явуулсан юм.
Сургалтад нийт 14 хүн хамрагдсан бөгөөд суралцагчид сургалтын төгсгөлд онолын шалгалт өгч, МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээнд томилолт авч ажиллах боломж нээгдлээ.
Цаашид хөлбөмбөгийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилготойгоор уг” ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН СУРГАЛТ” тогтмол зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа тул сонирхсон та бүхэн өргөнөөр хамрагдах боломжтой.

Other Articles