ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МХБХ-ны 8 жил 8 зорилт урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу хөлбөмбөгийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгын хүрээнд Тоглолт Зохион байгуулагчийн анхдугаар сургалтыг амжилттай зохион байгуулаа.
Тус сургалтыг МХБХ-ны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтсийн зүгээс хоёр хоногийн хугацаатайгаар Футзалын улирал эхэлж буйтай холбоотойгоор онол болон практик хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтад нийт 15 хүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд онолын шалгалтанд тэнцсэн тохиолдолд МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээнд томилолт авч ажиллах боломж нээгдэнэ.
Цаашид хөлбөмбөгийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилготойгоор уг “ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН СУРГАЛТ” тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул сонирхсон та бүхэн өргөнөөр хамрагдах боломжтой.

Other Articles