ТОГЛОЛТ НАЙМААЛЦАХ – БООЦОО ТАВИХЫН ЭСРЭГ ХАМТДАА

Монголын хөлбөмбөгийг эрүүл, шударга байлгахын төлөө Монголын Хөлбөмбөгийн Холбоо “Integrity” албыг ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тоглолт наймаалцах болон бооцоо тавихтай холбоотой мэдээллийг авсаар байна. Цаашид ч үүнтэй холбоотой мэдээллийг өгөхөд нээлттэй бөгөөд нууцыг чанд хадгалан, шалгалтыг явуулж , хатуу арга хэмжээ авах болно.
➡️ МЭДЭЭЛЭЛ АВАХ: INTEGRITY@THE-MFF.MN ⬅️
Монголын хөлбөмбөгт оролцогч, хамааралтай албаны хүмүүс болон түүний гэр бүл дотоодын, мөн гадаадын хөлбөмбөгт ч бооцоо тавих нь FIFA, AFC болон МХБХ-ны дүрмийн дагуу хориотой гэдгийг сануулж байна.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо тоглолт наймаалцах болон бооцоо тавихын эсрэг хэзээд хатуу тэмцэх болно.

Other Articles