ТУСГАЙ ОЛИМПЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/ болон Монголын Тусгай Олимпын Хорооны /МТОХ/ хамтын ажиллагааны хүрээнд Тусгай Олимпын Нөхөрсөг Тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 16 – 21 насны тусгай олимпын 50 тоглогч 4 багт хуваагдаж, МХБХ-ны Футзалын ордонд нөхөрсөг тоглолтын хүрээнд амжилттай оролцлоо.
МХБХ болон МТОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд тус тэмцээн нь 3 дахь жилдээ хөлбөмбөг болон футзалын спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд, МХБХ-ны зүгээс 2023 онд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдах Тусгай Олимпын Наадмын хөлбөмбөгийн төрөлд орох тусгай олимпын тамирчдыгаа бэлтгэл сургуулилтаар хангах, идэвхтэй байлгах үндсэн зорилготой зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Other Articles