ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ АЙМГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Увс аймагт зохион байгуулагдаж буй МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймгийн АШТ-нд оролцож буй 17 аймгийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар ГБМХ-ийн дарга О.Аззаяа МХБХ-ны урт хугацааны стратеги хөтөлбөр болон хэлтсийн үйл ажиллагааны талаар, Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн боловсролын талаар, ТЗБХ-ийн дарга Л.Цолмонбаяр хэлтсийн үйл ажиллагаа болон Талбай, Футзалын улирлын талаарх мэдээллүүдийг тус тус өгсөн юм.
Мөн Увс аймгийн хөлбөмбөгийн холбоо үйл ажиллагаа болон байгуулагдсанаас хойших бүтээсэн амжилтуудаа бусад аймгууддаа танилцууллаа.
Тус тэмцээнийг зохион байгуулж Увс аймгийн ХБХ-нд дурсгалын бэлгийг тэмцээнд оролцож байгаа аймгуудаас гардуулсан юм.

Other Articles