“Төв буганууд” дахин хүн дутуу үлдэж, тэнцээ байгууллаа

Үндэсний нэгдүгээр лигийн хоёрдугаар тойрог “Ховд Вестерн” болон “Төв буганууд” багуудын тоглолтоор эхэллээ.

“Ховд Вестерн” багийн А.Баатарзаан 30 дахь минутад гоол оруулж тооны харьцааг 1-0 болгосон. Энэ тэргүүллээ 90 дэх минут хүртэл хадгалсан бөгөөд “Төв буганууд”-аас М.Энх-Од чөлөөт цохилтоос гоол оруулж тоог 1:1 болголоо.

“Төв буганууд” эхний тойрогт хоёр хүн дутуу “Алдарын дайчид”-тай 3:3-аар тэнцсэн бол энэ удаад 10-уулаа “Ховд Вестерн”-тэй тоглож 1:1-ээр тэнцэж байна.