УЗБЕКИСТАНЫ БАГ ТАМИРЧИД УЛААНБААТАРТ ГАЗАРДЛАА

UEFA Assist 17 хүртэлх насны охидын тэмцээнд оролцох Узбекистаны баг тамирчид өнөөдөр манай эх оронд ирлээ.
Узбекистаны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ дэлхийн чансааны 48-д бичигддэг тул UEFA Assist охидын тэмцээний хамгийн хүчирхэг багт тус улсын охидын баг тооцогдож байна.
Тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг эхний тоглолтоо 5-р сарын 24-ны 16:00 Узбекистаны багийн эсрэг хийнэ.

Other Articles