УЗБЕКИСТАНЫ ШИГШЭЭ БАГИЙН ОХИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

UEFA Assist Олон Улсын Охидын 17 хүртэлх насны тэмцээн 5-р сарын 24-өөс 28-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Тэмцээний хаалтын ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, Эрчим Хүчний Дэд Сайд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай, Г.Энхцэцэг, Болдбаатар, МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар мөн тус тэмцээний ивээн тэтгэгчид болох “Radiance Gerelt Resort”-н Бизнес хөгжлийн албаны дэд дарга Тэмүүжин, “Radiance Assest Berhand”-н Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, “Kelme Mongolia”-н А.Баясгалан “Lhamour LLC” компанийг төлөөлж Ц.Лхамсүрэн нар хүндэт зочдоор хүрэлцэн ирлээ.
Ингээд тус тэмцээнийг ивээн тэтгэсэн Radiance Gerelt Resort Radiance Assets Berhad Lhamour KELME Mongolia нар МХБХ-ны зүгээс дурсгалын бөмбөгийн гардуулан өглөө.
Тус тэмцээнийг амжилттай шүүн дэнслэн явуулсан шүүгч нарт дурсгалын медалийг эхэлж гардууллаа.
Тэмцээнд уригдан амжилттай оролцсон Сингапур, Малайз зохион байгуулагч Монгол, тэмцээнд хожигдолгүйгээр түрүүлсэн Узбекистан улсын 17 хүртэлх насны Охидын шигшээ багуудад дурсгалын медалиудыг гардуулан өгсөн бол энэхүү тэмцээнд түрүүлсэн Узбекистан улсын шигшээ багт АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар аваргын цомыг гардуулан өглөө.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, арын албаныхан, багш дасгалжуулагчид болон зохион байгуулагчид, хөгжөөн дэмжигч нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!!!

Other Articles