“Улаанбаатар”, “Атлетик 220” клубүүд эвийн гэрээ байгууллаа

Үндэсний дээд лигийн нэгдүгээр тойрогт учраа таарсан “Улаанбаатар”, “Атлетик 220” клубүүд эхний хагаст хэн хэнийхээ хаалганд гоол оруулаагүй ч үндсэн цагт 2:2-оор тэнцлээ.

Тоглолтын эхний гоолыг 53’ дахь минутад “Улаанбаатар” клубийн хагас хамгаалагч Б.Балжинням оруулсан хэдий ч “Атлетик 220”-оос Н.Наранболд 59’, А.Тэмүүжин 73’ нар дараалан гоол оруулж, тэргүүллийг гартаа авав.

Тоглолт “Атлетик 220”-ийн ялалтаар өндөрлөхөд хэдхэн хором үлдээд байсан ч өөрийн торгуулийн талбайдаа алдаа гаргаж, 11 метрийн торгуулийн цохилтыг “Улаанбаатар” клубийн хашир туршлагатай тоглогч О.Баяржаргал чулуу болгосноор тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.

Other Articles