УЛААНБААТАР 2023 ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН СУГАЛАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16 – 23-ны хооронд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулагдана. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан, хэвлэл мэдээллийн 200 гаруй төлөөлөл, 2000 орчим сайн дурын ажилтан, үйлчилгээ дэмжих 1500 орчим ажилтан, албан хаагчид оролцох албан судалгаа байна.
Спортын 11 төрлөөр Улаанбаатар хот амьсгалах бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо хөлбөмбөгийн төрлийг өөрийн цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэй эмэгтэй төрлөөр зохион байгуулна.
Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Chefs De Mission уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд 9 Үндэсний олимпын хорооны төлөөлөл чуулж, энэ үеэр хөлбөмбөгийн төрлийн эрэгтэй эмэгтэй багийн сугалаа амжилттай зохион байгуулагдлаа.Сугалааг Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооноос томилогдсон техникийн төлөөлөгч С.Жаргал удирдан явууллаа.
Наадамд эрэгтэй 4, эмэгтэй 4 баг өрсөлдөх бөгөөд тойргийн системээр нийт 12 тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Other Articles

Uncategorized
Uncategorized