УЛААНБААТАР-2023 ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН 12 ТӨРЛИЙН НЭГ ХӨЛБӨМБӨГ

Зүүн Азийн үндэсний олимпын хорооны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах спортын холбоодтой өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар тус наадмын хөтөлбөрт орж байгаа спортын 12 холбооны ерөнхийлөгч нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монголын Хөлбөмбөгийн холбоог төлөөлөн Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар нар оролцлоо.
Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн.
Тус наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах тус наадамд 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаны нийт 4500 орчим хүн ирэх тооцоо гарчээ.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “Тус наадмыг зохион байгуулахад Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот өндөр амбицтай, бодлоготой оролцох шаардлагатай. Энэ бол улсын нэр хүнд, нийслэл Улаанбаатар хотын цаашдын хөгжилд томоохон түлхэц болох асуудал. Дэлхийн иргэд спортоор дамжуулан энх тайванч үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг. Олимпизмд шударга ёс, эв нэгдлийн утга төгөлдөр агуулга оршдог.

Other Articles