УНАГАНУУД КЛУБ 8 ДАХЬ УДААГАА ФУТЗАЛЫН ДЭЭД ЛИГТ ТҮРҮҮЛЛЭЭ

МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээн 2021 оны 10-р сарын 13-наас 2022 оны 06-р сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 клуб 18 тойрог өрсөлдөж мөн плейоффын шатны нийтдээ 110 тоглолтуудыг МХБХ-ны Футзалын Ордонд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
 
Тэмцээниий хаалтын үйл ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, ТЗБХэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.
 
Ингээд МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээний тоглолтуудын амжилттай шууд дамжуулсан МҮОНРТ-ийн Спорт сувагт талархсанаа илэрхийлье.
 
Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр АХБХ-ны Футзалын Элит шүүгч МХБХ-ны “A” ангиллын шүүгч Р.Жаргалсайхан тодорч, шилдэг хаалгачаар Унаганууд клубийн М.Чанцал, мэргэн буучаар 85 гоол оруулсан Солонго 5 клубийн Б.Өлзийбаяр, шилдэг тоглогчоор Унаганууд клубийн Э.Пүрэвдорж нар шилдгүүдээр тодорсон юм.
 
Мөн МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээний 4-өөс 10-р байруудад орсон клубүүдэд шагналын гардуулан өглөө.
 
Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, аваргын төлөө эцсийн мөч хүртэл тэмцсэн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб хошой мөнгөн медальтай болсон бол аваргын алтан медаль цомын эздээр 2014,2015,2016,2017,2018,2019,2020 онуудын МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр 8 дахь удаагаа аваргын цомоо өргөлөө.
 
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсье.

Other Articles