УОК-ЫН ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ МХБХ-НЫ ЗАХИАЛГАТ НИСЛЭГ ХИЙНЭ

Монголын шигшээ баг энэ сарын 25-нд ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтоо Тажикистан улсын шигшээ багтай хийнэ.

Душанбэ хотод Тажикистаны шигшээ багтай тоглох тамирчдаа 3-р сарын 30-ны өдөр Япон улсад болох тоглолтод зөөвөрлөхийн тулд Хүннү-Эйр компанид захиалга өгсөн бөгөөд УОК 3-р сарын 9-ний өдөр зөвшөөрөл өгч, 3-р сарын 24-ний өдөр нислэг үйлдэгдэхээр болсон юм.

Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн УЛААНБААТАР – АЛМАТЫ – ДУШАНБЕ – УЛААНБААТАР чиглэлд зорчих гэж байгаа бол 3-р сарын 18-ны 12:00 цагаас амжин бүртгүүлнэ үү. Ковид-19-ийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой мэдээллийг Хүннү-Эйр компанид зохих шаардлагын дагуу мэдээллээ өгөх ёстой аж.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Hunnu Air компаниас авна уу.

Холбогдох утас: 9910-8846

Other Articles