ФУТЗАЛЫН АНГИЛАЛТАЙ ШҮҮГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

МХБХ-ны Футзалын улирлын өмнөх ангилалтай шүүгчийн нэгдсэн сургалт МХБХ-ны Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит бэлтгэлийн төвд 10-р сарын 31-нээс 11-р сарын 4 өдрүүдэд явагдсан юм.
Сургалтын үеэр МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар болон Шүүгчийн зөвлөлийн дарга, хорооны гишүүн Г.Тэгшжаргал нар оролцож нийт шүүгч нартаа тун удахгүй эхлэх футзалын улиралд нь амжилтыг хүссэн юм.
Энэ сургалтыг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр сургагч багшаар ажиллаж шүүгчдэд футзалын дүрмийн өөрчлөлт чухал чухал сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэж, групп анализ хийж, дүрмийн шалгалт өгч, мэдлэг чадвараасаа бусадтайгаа хуваалцаж байгаа юм.
Сургалтад МХБХ-ны шүүгчийн хэлтсийн урилгаар О.Жаргалсайхан илтгэгчийг урьж авчран Эрүүл зөв харилцааны талаарх мөн хүмүүстэй хэрхэн зөв харилцааг бий болгох илтгэлүүдийг сонсож суралцсан шүүгчдэд харилцааны тал дээр томоохон туслалцаа боллоо.
Ингэснээр МХБХ-ны шүүгчид энэ жилийн талбайн тэмцээнүүд энэ долоо хоногт өндөрлөж тун удахгүй эхлэх Футзалын тэмцээн уралдаануудад ажиллах юм.

Other Articles