ФУТЗАЛЫН ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙГ MNC ТВ ШУУД ДАМЖУУЛНА

МХБХ-ны 2022-2023 оны улирлын “Футзалын Дээд Лиг”-ийн лигийн тоглолтуудыг “Монголиан Ньюс Чаннел” буюу MNC телевиз албан ёсоор шууд дамжуулан үзэгч олондоо хүргэхээр боллоо.
Тус хамтын ажиллагааны гэрээнд МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан, МNC телевизийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч А.Алтанчимэг болон Маркетингийн ахлах менежер Б.Мөнхдөл нар тус гарын үсэг зурлаа.
Ингэснээр 2022 оны 09-р сарын 17-ны өдрөөс эхлэх 2022-2023 оны улирлын “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээнийг хоёр дахь удаагаа MNC телевиз шууд дамжуулан хүргэж мөн өмнөх жилүүдээс илүүтэйгээр хөлбөмбөг сонирхогчдод футзалын спортыг олон нийтдээ сурчилах юм.
2014 оноос тасралтгүй зохион байгуулагдаж буй “Футзалын Дээд Лиг”-т Унаганууд клуб тасралтгүй 8 жил түрүүлээд байгаа билээ.

Other Articles