ФУТЗАЛЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН СЕМИНАР ЯВАГДАЖ БАЙНА

Цар тахлын улмаас тэмцээн уралдаанууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч МХБХ-ны шүүгчид сургалт семинараа цахим хэлбэрээр зохион байгуулсаар байна.

 

Он гарснаас хойш зэрэглэлтэй шүүгчдийн дунд хөл бөмбөгийн хоёр ч сургалт семинарыг зохион байгуулсан бол эдгээр футзалын зэрэглэлтэй шүүгчдийн сургалт 5-р сарын 3-ны өдөр эхэллээ.

 

Футзалын зэрэглэлтэй шүүгчид АХБХ-ноос ирсэн сургалтын материал бүхий бичлэгүүдийг үзэж, анализ хийж дүрмийн мэдлэг, туршлагаа гүнзгийрүүлж байгаа юм.

 

Цагийн байдал наашилж хөл бөмбөг, футзалын улирал зэрэг эхэлхэд МХБХ-ны шүүгчид бие бялдар, онол практикын бэлэн байдалд байхаар ажилласаар байна.

Other Articles