ФУТЗАЛЫН “ҮНДЭСНИЙ ЦОМ” ТЭМЦЭЭН ДОРНОГОВЬ АЙМАГТ БОЛНО

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн Хөлбөмбөг” төслийн хүрээнд зохион байгуулагддаг 21 Аймгийн Аварга Шалгаруулах Футзалын тэмцээний заавар батлагдаад байна.
2023 оны 21 Аймгийн Футзалын АШТ нь 3 дугаар сарын 26-наас эхэлж Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн Тамир Спортын Газрын спорт ордонд зохион байгуулагдана.
Энэ жилийн 21 Аймгийн Футзалын АШТ-ний аваргаар тодорсон баг нь UB Cup тэмцээний аварга буюу Улаанбаатар хотын аварга багтай ” ҮНДЭСНИЙ ЦОМ “-ын төлөөх нэмэлт тоглолт хийнэ.

Other Articles