ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Монголын Футзалын Үндэсний шигшээ баг АХБХ-ны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтуудаа хийхээр Малайз улсад хүрэлцэн ирээд бэлтгэл сургуулилтаа базааж мөн Малайз улсын Футзалын Лигийн багуудтай нөхөрсөг тоглолтуудыг хийсэн юм.
Манай шигшээ багийн албан ёсны бэлтгэл өнөөдрөөс тэмцээн явагдах Шах Алам Панасоник спорт цогцолборт эхэллээ.
Бид эхний тоглолтоо Хонконг улсын шигшээ багийн эсрэг 5-р сарын 17-ны 20:30 минутаас тоглоно..
Өмнө нь Хонконг улсын шигшээ багтай учраа таарахад:
2019.10.25 Монгол 6-3 Хонконг /БНХАУ, Ордос хот/
2015.11.14 Монгол 8-3 Хонконг /Монгол, Улаанбаатар хот/
2011.11.14 Хонконг 3-0 Монгол /Малайз, Куала Лумпур хот/

Other Articles