ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ МАЛАЙЗ УЛСАД ЭХЭЛЛЭЭ

2022 онд 9-р сарын 15-нд Кувейт улсад зохион байгуулагдах АХБХ-ны Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад явагдах билээ.
Тэгвэл манай шигшээ баг Малайз улсад хүрэлцэн ирээд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хийгээд байгаа бол мөн бид Малайз улсын Футзалын дээд лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.
Тоглолтуудын хуваарь:
🇲🇳Монгол – 🇭🇰Хонконг 5-р сарын 17-нд 20:30
🇲🇳Монгол – 🇰🇷БНСУ 5-р сарын 18-нд 20:30
🇯🇵Япон – 🇲🇳Монгол 5-р сарын 19-нд 17:00
🇹🇼Тайвань – 🇲🇳Монгол 5-р сарын 20-нд 17:00 тус тус тоглоно.

Other Articles