ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ИРЭХ САРД АЗИЙН АВАРГЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2022 оны 9-р сард Кувейт улсад явагдах АХБХ-ны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээний урьдчилсан шатны Зүүн Азийн бүсээс бусад бүсийн тоглолтууд энэ сард явагдаж 13 эрхийг шигшээ багууд аваад байгаа билээ.
Тэгвэл Зүүн Азийн бүсийн тоглолтууд 5-р сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад зохион байгуулагдана.
АХБХ-ны Футзалын Азийн Цомын урьдчилсан шатны Зүүн бүсийн сугалаагаар 6 улсын шигшээ баг 2 хэсэгт хуваагдан тоглохоор байсан ч БНХАУ-ын шигшээ баг тус тэмцээнд оролцох боломжгүй болсноор, Монгол улсын шигшээ баг Япон, Тайвань, БНСУ, Хонконг гэсэн улсуудтай нэг хэсэгт 3 эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Other Articles