ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос 2021 онд зохион байгуулж буй гурав дахь удаагийн “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт” амжилттай явагдлаа.
Тус сургалт 12-р сарын 13-наас 18-ны хооронд МХБХ-ны Сургалтын танхимд онол, Футзалын Ордонд практик хосолсон хэлбэрээр явагдсан юм.
Тус сургалтыг Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч төдийгүй Азийн ХБХ-ны Футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, мөн шигшээ багийн ахлагч Азийн ХБХ-ны футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулсан билээ.
Энэхүү сургалтад оролцсон дасгалжуулагч нарт МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг амжилт хүслээ.

Other Articles