ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МХБХ-ноос зохиог байгуулж буй “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт” өнөөдрөөс эхэллээ.
Онол, практик хосолсон сургалт 01-р сарын 23-наас 02-р сарын 03 өдөр хүртэл МХБХ-ны сургалтын танхимд үргэлжлэх юм.
Тус сургалтыг Монголын Футзалын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч АХБХ-ны Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч Футзалын шигшээ багийн ахлагч П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Сургалтыг нээж МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал оролцож МХБХ-ны “D” ангиллын сургалтад тэнцсэн дасгалжуулагчид сертификатаа гардуулан өгч нийт оролцогч нар амжилт хүслээ.

Other Articles