ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МХБХ-ноос зохион байгуулж буй “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт”-ын эхний ээлж өнгөрсөн 7 хоногт явагдаж өндөрлөсөн бол дараагийн ээлжийн оролцогчдын сургалт өнөөдрөөс эхэллээ.
Онол, практик хосолсон сургалт 01-р сарын 30-наас 02-р сарын 03-ны өдөр хүртэл МХБХ-ны сургалтын танхим, Футзалын ордонд үргэлжлэх юм.
Тус сургалтыг МХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Сургалтыг нээж МХБХ-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир оролцож өнгөрсөн онд явагдсан МХБХ-ны талбайн “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн дасгалжуулагч нарт сертификат гардуулан өгч нийт оролцогч нар амжилт хүслээ.

Other Articles