ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

МХБХ-ноос Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт” 15 оролцогчтойгоор эхэллээ.
Онол, практик хосолсон сургалт 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн сургалтын танхимд үргэлжлэх юм.
Тус сургалтыг МХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдан явуулж байна. Энэхүү сургалтыг орон нутагт дасгалжуулагчид шинээр бэлтгэх, хөгжүүлэх зорилтын хүрээнд МХБХ-ны Техникийн хэлтсээс Сэлэнгэ аймгийн ХБХ-той хамтран зохион байгуулж байгаа билээ.

Other Articles