ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

МХБХ-ноос Сэлэнгэ аймагт зохион байгуулсан “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт”-д 14 оролцогч хамрагдан амжилттай явагдлаа.
Онол, практик хосолсон сургалт 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн сургалтын танхимд зохион байгуулагдсан билээ.
Тус сургалтыг МХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны Футзалын “2-р зэрэглэлийн” дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир удирдан явуулж, амжилттай суралцсан нийт оролцогчдод амжилт хүсэж, сертификатыг гардууллаа.

Other Articles