ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос 2021 онд зохион байгуулж буй гурав дахь удаагийн “Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт” холбооны сургалтын танхимд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар оролцож, МХБХ-ны зорилго зорилтын талаар товч танилцуулж, оролцогчдод амжилт хүсэв.

Тус сургалт 12-р сарын 13-18-ны хооронд онол, практик хосолсон хэлбэрээр явагдах юм. Сургалтыг Футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч төдийгүй Азийн ХБХ-ны Футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, мөн шигшээ багийн ахлагч Азийн ХБХ-ны футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулна.

Сургалтад нийт 16 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих үүднээс таван эмэгтэй багш, тоглогчдыг сургалтад хамруулж байгаа юм. Нийт оролцогчдодоо болон сургагч багш нартаа амжилт хүсье.

Other Articles