ФУТЗАЛЫН 21 АЙМГИЙН АШТ-ИЙ ӨМНӨХ ОРОН НУТГИЙН ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг футзалын 21 аймгийн АШТ 3-р сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэлнэ.
Тэгвэл тус тэмцээний өмнөх орон нутгийн шүүгчдийн сургалт өнөөдөр /3-р сарын 21-нд/ эхэлж байна.
МХБХ-ны шүүгчийн хэлтсээс шүүгчдийн тоог нэмэгдүүлэх, 21 аймагт зэрэглэлтэй шүүгчдийг бэлдэх ажлыг урт хугацааны бодлогын хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй.
Тиймдээ ч тус тэмцээнд оролцох аймгууд өөрсдийн нутгаас шүүгчдийг илгээж, тэдгээр залуусыг МХБХ-ны сургагч багш нар бэлдэн, дүрмийн болон фитнесийн шалгалт авснаар 21 аймгийн АШТ дээр ажиллах эрх олгодог юм.
Тэмцээн шүүх эрх авсан шүүгчид өөрсдийн аймгаас бусад хэсгийн тоглолтууд дээр ажиллаж, туршлага судалснаар цаашдаа зэрэглэлээ ахиулах боломжтой болдог.
Одоогоор тухайн орон нутгийн сургалтаас төрөн гарсан хэд хэдэн шүүгчид МХБХ-ны В, С ангилалтай болж идэвхтэй шүүж байгаа учраас уг сургалтын үр дүн хойшид ч өндөр байна гэдэг нь гарцаагүй.
Сайншанд хотод 21 аймгийн шүүгчдийн сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж буй Биеийн Тамир Спортын Газрын хамт олонд талархал илэрхийлье.

Other Articles