ХААЛГАЧИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо “ОУХБХ-ны Хаалгачийн Дасгалжуулагчийн Сургалт”-ыг 2022.08.02 – 06-ны өдрүүдэд МХБХ-ны байранд зохион байгууллаа.
Хөлбөмбөгийн клуб, багийн дасгалжуулагчдад Орчин цагийн хаалгачийн дасгалжуулагчийн чиг хандлага, түүний баг дотор гүйцэтгэх үүрэг, техник болон тактикийн дасгалжуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх мэдлэг олгох зорилготой онол, практик хосолсон уг сургалтад МХБХ-ны Футзалын дээд лиг, Моби Дээд лиг, Нэгдүгээр лиг болон Хоёрдугаар лигийн клубүүдийн хаалгачийн дасгалжуулагч, хаалгачдаас бүрдсэн нийт 22 оролцогчид хамрагдсан юм.
Энэхүү сургалтыг ОУХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн сургагч багш, Щвейцарийн улсын Цюрих багийн хаалгачийн дасгалжуулагч Андрис Ванинс удирдан явуулж байна. Тэрээр өөрийн Латви улсын шигшээ багийн хаалгачаар албан ёсны 100 тоглолтод оролцсон туршлагатай хаалгачдын нэг юм. АХБХ-ны дасгалжуулагчийн конвенцын дагуу МХБХ хаалгачийн дасгалжуулагчийн 2-р түвшний сургалтыг зохион байгуулахад энэ удаагийн сургалтын агуулга нь манай оролцогч дасгалжуулагчдын хувьд гол суурь мэдлэг болж өгөх давуу талтай юм. Хаалгаа хуурай манах хаалгачдын тоо улам олон болог ээ.

Other Articles