ХААН ХҮНС-ЭРЧИМ КЛУБ ЕС ДЭХ УДААГАА СУПЕР ЦОМ ӨРГӨЛӨӨ

МХБХ-ны 2022-2023 улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн Моби Дээд Лигийн аварга дэд аваргууд болох Хаан Хүнс-Эрчим Улаанбаатар клубүүд “Супер Цом”-ын төлөө тоглолоо.
2011 оноос хойш зохион байгуулагдаж буй уг цомд нийтдээ 4 клуб энэ цомыг өргөсөн байдаг билээ.
Уг тоглолтын өмнө АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан, HBS компанийн ерөнхий захирал М.Баясгалан нар хүрэлцэн ирж МХБХ-ны шинэ технологи бүхий талбайг нээсэн нь онцлог байлаа.
Ингээд тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж хоёр клуб тун нягт хамгаалалт дунд тоглож 73 минутад Хаан Хүнс-Эрчим клуб улирлын өмнө нэгдсэн Солонгос тоглогч Ким Мин Сео тооны харьцааг нээсэн ч удалгүй Улаанбаатар клубийн Б.Балжиннямын довтлогоо амжилттай болж 1-1 харьцаатай тэнцэж үндсэн цаг дууссан юм.
Торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэхээр болж Монголын Үндэсний шигшээ багийн хаалгачид болон Улаанбаатар клубт улирлын өмнө нэгдээд буй Э.Мөнх-Эрдэнэ болон хашир туршлагатай хаалгач Б.Ариунболд нарийн хооронд эцсийн мөч өрнөж 3-2 харьцаагаар Хаан Хүнс-Эрчим клуб МХБХ-ны Супер Цомыг ес дэх удаагаа өргөлөө.
Тоглолтын дараа HBC компанийн ерөнхий захирал М.Баясгалан болно МХБХ-ны Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан гардуулсан бол шилжин явах цомыг гардуулсан юм.
Хаан Хүнс-Эрчим клуб 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017, 2019, 2020, 2022-2023 онуудад МХБХ-ны Супер Цомыг өргөлөө.