Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын хөл бөмбөгийн холбооны гишүүн байгууллагууд, клубүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний Нэгдүгээр лиг, Футзалын Дээд лигийн клубүүдтэй хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгууллаа.

Дасгалжуулагчийн боловсрол, хөгжилд зориулсан мөнгөн урамшууллын дэмжлэгийг клубүүд зориулалтын дагуу дасгалжуулагчдыг бэлтгэн, тэдний боловсрол, үйл ажиллагаанд зарцуулах юм.

Мөн Үндэсний Нэгдүгээр лигийн клубүүд нь МХБХ-ны клуб лицензийн журмын дагуу ажиллах шаардлагатайг Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсээс уламжиллаа.

Дэлхий даяар нүүрлээд буй халдварт өвчний хүнд энэ цаг үед байгуулж буй энэхүү гэрээний хугацаа 1 жил байх бөгөөд бодит дэмжлэг болж байгааг клубүүдийн удирдлагууд илэрхийллээ.

Гэрээ байгуулсан клубүүд:

 

Футзалын дээд лиг:

-Унаганууд

-Арвис

-Хараацай

-Монголын тэмүүлэл

-Аврагч

-Солонго тавдугаар хороолол

-Эрхэс

-УБ Мазаалайнууд

-Алдарын дайчид

Нэгдүгээр лигийн багууд:

  • Би Си Эйч Лионс
  • Хоромхон
  • Сумида
  • Төв буганууд
  • Вестерн
  • УБ Мазаалайнууд
  • Алдарын дайчид
  • Дэрэн-2

Other Articles

МХБХ