ХАНГАРЬД КЛУБИЙН АХ ДҮҮ ДӨРВӨН МАСТЕРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Орхон аймгийн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” клубийн Ах дүү дөрвөн мастерын нээлттэй тэмцээний нээлтийн ажиллагаа Хангарьд спорт ордонд болов.
Тус нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал МУГТ Б.Буман-Учрал, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон Монголын Үндэсний шигшээ баг болон “Хангарьд” клубийн төлөө хүчин зүтгэж байсан мастер тамирчид оролцлоо.
Энэ үеэр ОУХМ С.Баярзаяа, С.Бадрахзаяа нарт Олимпын хөдөлгөөнийг сурталчлах дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрийг үнэлж Монголын Үндэсний Олимпын Хорооны “Олимпын-Алдар” одонгоор шагнаж мөн Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Хангарьд” клубийн дасгалжуулагч М.Отгонбаяр, М.Сэргэлэн нарт МХБХ-ны “Гавьяаны Одон”-гоор тус тус шагнав.
Нээлтийн ажиллагаанд оролцсон Мастер тамирчдын баг Орхон аймгийн мастер тамирчдын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийж хүндэтгэл үзүүллээ.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын клубүүд, Орон нутгийн нийт 20 баг өрсөлдөж маргааш буюу 01-р сарын 22-ны өдөр аварга багаа тодруулах юм.

Other Articles