ХАРААЦАЙ КЛУБИЙН ОХИД ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

МХБХ-ны Футзалын 13 хүртэлх насны Охидын УАШТ 05-р сарын 01-нээс 07-ны өдөр хүртэл МХБХ-ны Футзалын Ордонд нийт 10 баг оролцож амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Нийт 7 өдрийн турш өрсөлдсөн тоглогчдоос шилдгүүдийг шалгаруулахад хаалгачаар өөрийн хаалгандаа хамгийн бага гоол алдсан Шинэ Яармаг клубийн М.Мичидмаа, тоглогчоор Шинэ Яармаг клубийн Ү.Бүжин тодорсон бол тэмцээний турш эсрэг багийнхаа хаалганд 7 гоол оруулсан Хараацай клубийн Ө.Алтжин мэргэн буучаар тус тус тодорлоо.
Шагналт байруудад орсон багуудад шагнал гардуулахад 4-р байрт Ц.Болдбаатар дасгалжуулагчтай Хангарьд клуб, хүрэл медалийг А.Хулан дасгалжуулагчтай Туулын Том Тулнууд клуб, мөнгөн медалийг Г.Мөнгөнсүх дасгалжуулагчтай Шинэ Яармаг клубүүд хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр Хараацай клуб тодорсон юм.
Ингээд тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид багш дасгалжуулагч нартаа баярлалаа та бүхэнд амжилт хүсье.

Other Articles