ХОВД КЛУБИЙН ТОГЛОГЧ М.ТЭЛМҮҮН ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТООС ЗОДОГ ТАЙЛЛАА.

МХБХ-ны 2022 оны улирлын “Hisense Үндэсний Дээд Лиг”-ийн 2-р тойргийн тоглолт СП Фалконс болон Ховд клубийн хооронд явагдсан бол тус тоглолт дууссаны дараагаар Ховд клубийн тоглогч Спортын Мастер Мөнхжаргалын Тэлмүүн өнөөдөр хөлбөмбөгийн ногоон дэвжээн дээрээсээ зодгоо тайлж байгаагаа зарласан.
Тэрээр анх 1998 оноос эхлэн С.Пүрэвсүх багшийн удирдлага дор хөл бөмбөгийн гараагаа эхлүүлэн нийт 21 жил хөл бөмбөгийн төлөө зүтгэсэн бол 2004-2016 онд Унаганууд клубд С.Эрдэнэ-очир дасгалжуулагчийн удирдлага дор тасралтгүй амжилттай
тоглож мөн энэ жил Ховд клубийн хамтаар Үндэсний дээд лигт дэвшин тоглосон билээ.

Other Articles