ХОНКОНГИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТ ТЭНЦЭЭГЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ

АХБХ-ны Футзалын Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд Малайз улсын Панасоник спорт комплекс явагдахаар болсон билээ.⚽️⚽️
Тэгвэл 🇲🇳Монгол улсын Футзалын шигшээ баг өнөөдөр тэмцээний эхний тоглолтоо Хонконг улсын шигшээ багийн эсрэг тоглож тоглолт эхлээд А.Тэмүүлэн тооны харьцааг нээснээр 1-0 харьцаатай эхний үе өндөрлөж, хоёрдугаар үед бидний хүссэнээр бололгүй хоёр дахь торгуулийн цохилтоос 🇭🇰Хонконгчууд гоол оруулснаар 1-1 харьцаатай тэнцээг өндөрлөлөө.
Бид дараагийн тоглолт маргааш буюу 05-р сарын 18-ны 20:30 минутаас 🇰🇷БНСУ-ын эсрэг тоглох юм.
Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн шууд дамжуулалтгүй явагдаж байгаа учир бид Монгол улсын шигшээ багийн тоглолтуудыг цэнгэлдэх хүрээлэнгээс та бүхэнд МХБХ-ны албан ёсны YouTube сувгаараа шууд дамжуулан хүргэж байна.

Other Articles