“Хоромхон”-ы хөвгүүд нэгдүгээр лигийг амжилттай эхлүүллээ

Өнгөрсөн улиралд дээд лигт залуу бүрэлдэхүүнтэйгээр дээд лигт хүч үзэж, ихээхэн туршлага хуримтлуулсан “Хоромхон” клуб нэгдүгээр лигт сурсан мэдсэн зүйлсээ харуулахаар болоод байгаа билээ.

“Хоромхон”-ы залуусын эхний өрсөлдөгч “Дэрэн2” байсан ч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадсалгүй, тоглолт 4:0-ээр “Хоромхон”-ы ялалтаар өндөрлөлөө.

Гоолуудыг Л.Мөнгөншагай 16′ ,  47′, Г.Нарангэрэл 32′, Г.Тэмүүжин  84′ нар оруулж, баг нь лигийн эхний гурван оноогоо авав.

Other Articles