ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ШИЛДЭГ ХОЛБООГООР ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпын хорооноос жил бүр зохион байгуулагддаг “Бөртэ Чоно 2022” ёслолын ажиллагаа Чингис Хааны музейд явагдлаа.
Энэ үеэр Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэн сурталчлах ажлыг улс орон даяар өргөн далайцтай өрнүүлж, шилдэг маркетингийг нэвтрүүлж, олон улсын болоод дотоодын олон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбоо олимпын төрлийн шилдэг холбоогоор хоёр жил дараалан тодорлоо.
Өнгөрсөн жил бид “Шилдэг менежменттэй Холбоо” төрлөөр шилдэг холбоо шагналын хүртэж байсан бол энэ жил Улаанбаатар хотын төв талбайд МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийтийн хөлбөмбөг төсөл, Нийслэлийн ЕБС болон клубүүдэд хөлбөмбөгийн талбай, Грассрүүтс сарыг улс орон даяар хэрэгжүүлсэн, мөн ОУ-ын томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжиллтай зохион байгуулсан юм.
Энэ томоохон ажлуудыг хийж бүтээхэд хамтын хүчээр хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэсэн зүтгэж буй нийт хөлбөмбөгчиддөө баяр хүргэе.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Other Articles