ХЭСГИЙН ШИЙДВЭРЛЭХ ТОГЛОЛТЫГ ХИЙХ ЙЕМЕНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙД

Азийн АШТ-ий урьдчилсан шатны “В” хэсэгт гурван багаас хоёртой нь Монголын шигшээ баг анх удаа тоглож байгаагаараа онцлогтой.

Эхний өрсөлдөгч Палестин болон хэсгийн сүүлийн тоглолтыг хийх Йемений шигшээ баг.

Йемений шигшээ баг хамгийн сүүлд 2019 оны 11-р сарын 14-нд хүн дутуу Палестиний шигшээг 1:0-ээр хожиж, сүүлийн долоон тоглолтдоо бүгдэд нь хожигдсон үзүүлэлттэй байна.

Амжилтынхаа оргил үедээ буюу 1993 онд дэлхийн чансааны 91-р байрт бичигдэж байсан Йеменчүүд одоо 151-р эрэмблэгдэж буй.

Талбайн эзэн багийн хувиар үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох Монголын шигшээ баг 6-р сарын 14-ний 17:00 цагт Йемений шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтыг хийнэ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: SPS Television

ТАСАЛБАР: MonPay

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

06-Р САРЫН 08-НД

🇵🇭ФИЛИППИН – 🇾🇪ЙЕМЕН 12:30 минутаас
🇵🇸ПАЛЕСТИН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас

06-Р САРЫН 11-НД

🇲🇳МОНГОЛ – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇵🇸ПАЛЕСТИН 17:00 цагаас

06-Р САРЫН 14-НД

🇵🇸ПАЛЕСТИН – 🇵🇭ФИЛИППИН 12:30 минутаас
🇾🇪ЙЕМЕН – 🇲🇳МОНГОЛ 17:00 цагаас

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ
#ROADTOASIANCUP

Other Articles