Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран “Хөлбөмбөгийн теле хичээл”-ийн хоёрдугаар улирлыг хүргэж эхэллээ. Өмнө нь бид гадаа талбайн хичээлийг хүргэж байсан бол энэ удаад футзалын болон гадаа талбайн хөлбөмбөгийг цуврал болгон хүргэж эхлээд байна.
Хичээлийг та бүхэнд Футзалын Level 2 зэрэглэлтэй, футзалын сургагч багш С.Эрдэнэ-Очир болон гадаа талбайн АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагч, Н.Баттулга нар хүргэж байна.
Та бүхэн өдөр бүр MNB Спорт суваг дээр сувгаа тааруулж 18:25 минутаас шинэ хичээлээ хүлээн авч үзээрэй.