ХӨВГҮҮДИЙН 14 БОЛОН 16 ХҮРТЭЛХ НАСНЫ ФУТЗАЛЫН ЦОМЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

МХБХ-ны 2021-2022 оны Футзалын улирлын календарийн дагуу 19 тэмцээнээс зохион байгуулахаар байгаа билээ.
Тус календарийн дагуу 2022 оны эхний тэмцээн болох Хөвгүүдийн 14 болон 16 хүртэлх насны цомын тэмцээн өнөөдрөөс эхэллээ. Цомын тэмцээний 14 хүртэлх насны тоглолтууд ОУ-ын Улаанбаатар их сургуулийн зааланд явагдаж байгаа бол 16 хүртэлх насны тоглолтууд МХБХ-ны Футзалын Ордонд явагдана.
МХБХ-ны Хөвгүүдийн цомын тэмцээний 14 хүртэлх насанд 11 баг, 16 хүртэлх насанд 13 баг өрсөлдсөнөөр 1-р сарын 8 болон 11-ны өдрүүдэд аваргуудаа тодруулах юм.

Other Articles

МХБХ
ЭМГЭНЭЛ
МХБХТэмцээнФутзал