ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН Л.ХАТАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ, Я.ЛХАГВА,Л.ДАВААЖАВ БОЛОН Э.ГАЛДАА НАР МХБХ-НЫ ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАГДЛАА.

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий хаалтын ажиллагааны үеэр Говь-Алтай аймгийн ХБХ-ны нарийн бичгийн дарга Л.Хатанбаатар хүндэт медаль, Увс аймгаас Я.Лхагва, Л.Даваажав, Э.Галдаа нарт Монголын Хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэсэн он жилүүдээ өндрөөр үнэлүүллээ.
Шагналыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны ЕНБДарга ОУХМастер Д.Тэрбаатар нар тэмцээний хаалтын үеэр гардуулан өглөө.
Монголын Хөлбөмбөгийн төлөө ихийг хийж бүтээсэн, бүтээж яваа та бүхэнд баяр хүргэж эрүүл сайн сайхныг хүсье.

Other Articles