ХӨЛБӨМБӨГИЙН ШУДАРГА БАЙДЛЫН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АПП

МХБХ-ны Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах болон хүүхэд хамгааллын гар утасны аппликэйшн ашиглахад бэлэн боллоо.
МХБХ-ноос хөлбөмбөгийн спортод мөрий тавих, тоглолт наймаалцах, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх болон хориглох замаар хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалах журмыг МХБХ-ны Зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар баталсан билээ.
Хөлбөмбөгтэй хамаарал бүхий оролцогч талууд нь дээрх үйл ажиллагаанаас ангид байх бөгөөд үүнтэй холбоотой зөрчлийг мэдсэн, тулгарсан тохиолдолд МХБХ-ны Шударга байдлыг хамгаалах ажилтан /Integrity Officer/-д мэдэгдэж, мэдээлэл өгөн хамтран ажиллахыг уриалга төдийгүй талуудын үүрэг болгон журамласан.
Зөрчлийн талаар таны мэдээллийг Integrity@the-mff.mn мэйл хаягаар тогтмол хүлээн авч байна. Мөн түүнчлэн та IOS болон Android үйлдлийн аль ч системээс “MFF Integrity” хэмээн хайлт хийж өөрийн гар утсан дээр аппликэйшнийг татан авах боломжтой боллоо.
Тус аппликэйшн танд ямар хэрэгтэй вэ:
1. Хөлбөмбөгийн шударга байдлыг хамгаалахтай холбоотой МХБХ-ны дүрэм, журам, холбогдох зүйл заалттай танилцах
2. Аппликэйшнээр зөрчлийн талаар мэдээллийг МХБХ-ны шударга байдлыг хамгаалах ажилтан /Integrity officer/-д өгч, шударга бус үйл ажиллагааны эсрэг хамтран ажиллах
Мөн та уг аппликейшнаас “Хүүхэд хамгаалал” цэсийг сонгож, МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаатай танилцах боломжтой.
Хөлбөмбөгт оролцогч хүүхэд багачууд тэдний эцэг эх, багш дасгалжуулагч, клубийн үүрэг хариуцлагын талаар мэдээлэл авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болно.
Хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх үүрэгтэй байх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг хэрхэн таних, урьдчилан сэргийлэх ажлуудын хөлбөмбөгийн орчинд хүүхэдтэй ажилладаг хэн бүхнийг хамтран ажиллахыг уриулж байна.
Мөн энэхүү аппликейшнаар дамжуулан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг мэдээлэх холбоосуудыг оруулж өгсөн тул Монгол хэлээр бэлтгэн гаргасан уг аппликейшнаа татаж авч хэрэглэнэ үү.
Доорх линкээр татна уу.

Other Articles