ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИУДЫН УДИРЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

ОУХБХ-ны санхүүжилтээр нийслэлийн ЕБС-иудын талбайг засварлах, шинэчлэх төслийг МХБХ хэрэгжүүлэхээр болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тус ажлын хүрээнд эхний хэсгийн уулзалтуудыг хийлээ.
Энэхүү талбай засварлах төсөл нь 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх болсон.
Уг төслийн дагуу Техник Технологийн Политехник Коллеж болон Оюун Ундраа Цогцолбор сургуулиудын захирлууд болон Улаанбаатарын Мазаалайнууд, Хараацай клубийн төлөөлөлтүүдтэй уулзалт хийлээ.

Other Articles