Х.Чингүүн, Г.Дөлгөөн нар Пушкаш академид амжилттай суралцлаа

Унгарын Пушкаш академийг зорьсон 11, 12 дахь Монгол хөл бөмбөгчид болох Х.Чингүүн, Г.Дөлгөөн нар жилийн хугацаанд амжилттай суралцаж академиа төгслөө.

Пушкаш академийн албан ёсны сайтад Монгол хөвгүүдэд маань амжилт хүсэж, элэгсгээр үдэн өгчээ. Тус академийн захирал төгсөгчдөд хандан “Энд хүрэлцэн ирж, академид маань өнгө нэмсэн та нартаа баярлалаа. Сурсан мэдсэнээ эх орондоо очоод харуулж чадна гэдэгт итгэж байна. Та нар маань Ганбаяр шиг гялалзах бүрэн боломжтой” хэмээн урмын үг хайрлажээ.

Цагийн нөхцөл амаргүй байсан ч МХБХ өсвөрийн хөл бөмбөгчдөө Пушкаш академид суралцуулах төслөө таслалгүй хэрэгжүүлж, залуу тоглогчид маань өнөөдөр эх орондоо ирж байна. Унгарыг, Европ тивийг зорих Монгол хөл бөмбөгчдийн цуваа тасралтгүй үргэлжилж байгаа явдалд МХБХ-ны зүгээс Пушкаш академи, Унгар улс дахь Элчин сайд З.Батбаярт гүн талархал илэрхийлье.

Other Articles