ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЗАРЛАЛАА

Монголын Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “D” хэсэгт өрсөлдөх гэж байгаа бөгөөд тэмцээн ирэх 3-р сард Йордан улсад болох гэж байна.

Ахлах дасгалжуулагч Кавамото Наокогоор удирдуулсан шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хэдийнээ базааж эхэлсэн ба өнөөдөр шигшээ багийн 23 тоглогчийг албан ёсоор зарлалаа.

Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны шигшээ багт дуудагдсан охиддоо амжилт хүсье.

Other Articles