ШИГШЭЭ БАГИЙН 12 ДАХЬ ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА

Монголын шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны эцсийн шатанд оролцож, гайхалтай сайхан тоглолтуудыг үзүүллээ.
Дэлхийн чансааны 100 Палестин, 133 Филиппин гэсэн багуудад тэнцэхэд тун ойрхон байсан ч харамсалтайгаар хожигдож, чансааны 151 байр Йеменийг 2:0-ээр буулган авахад та бүхний минь уухайн түрлэг шигшээ багийн залууст ямагт хүч болж байлаа.
Цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж шигшээ багаа дэмжсэн та бүхний уухайн дуунд, өндөр чансаатай багуудын сүр хүч дарагдаж, Талын хөх чононуудын хийморь өөдөө мандаж байдаг билээ.
Дараа дараагийн тэмцээнүүд дээр илүү олуулаа уулзацгаая.

Other Articles