ШИГШЭЭ БАГ 22 ЖИЛИЙН ДАРАА САУДЫН АРАБ УЛСЫГ ЗОРИНО

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа өчигдөр АХБХ-ны төв байранд явагдлаа.
Азийн 43 улсын шигшээ баг 11 хэсэгт сугалагдаж Монголын 23 хүртэлх насны шигшээ баг “J” хэсэгт 🇸🇦Саудын Араб, 🇰🇭Камбож, 🇱🇧Ливан улсуудтай нэг хэсэгт орсон юм.
Ингэснээр тус хэсгийн тоглолтууд 09-р сарын 06-наас 12-ны өдрүүдэд Саудын Араб улсад зохион байгуулагдах бөгөөд Монголын шигшээ баг 22 жилийн дараа Саудын Араб улсыг зорихоор боллоо.
Тэртээх 2001 оны 2-р сард 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо Саудын Араб, Вьетнам, Бангладеш улсуудтай тоглож ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо Бангладеш улстай 2:2 харьцаатай тэнцэж авч байсан түүхтэй.
Тус шигшээ багийг Япон мэргэжилтэн Ичиро Оцука дасгалжуулагч удирдах бөгөөд өнгөрсөн онд Монгол улсад явагдсан АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд хэсэгтээ 2-р байрт бичигдсэн шигшээ багийн залуучуудаас 23 хүртэлх насны шигшээ баг бүрдэх юм.

Other Articles